Шууд Chart

Явуулын хөдөлмөрийн бирж Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна

2014-08-06 15:50:19

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж , Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ажиллуулж байгаа Явуулын хөдөлмөрийн бирж өнөөдөр Чингэлтэй дүүргийн 15 хорооны 84-ын буудал дээр ажиллаж байна.

Иргэд та бүхэн Явуулын хөдөлмөрийн биржээр үйлчлүүлснээр Залуучуудын хөдөлмөрийн төв биржид ирсэн бүх нээлттэй ажлын байруудтай танилцаж  байнгын, цагийн болон түр ажлын байранд шууд зуучлагдах боломжтойгоос гадна Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл авах, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдах юм байна.

Мөн оюутан, залуучуудыг бүтээн байгуулалт, үйлчилгээний салбарт бригадын зохион байгуулалтаар ажиллуулах зорилготой “Бүтээн байгуулалт” төсөлд бүртгэж оролцуулах боломж  олгоно. .


Явуулын хөдөлмөрийн бирж Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна  
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй