Шууд Chart

Намрын нээлтийн бөхийн барилдаанд Улсын харцага Ш.Пүрэвгарьд түрүүллээ

2023-09-11 09:40:55

Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Мөнхөд ашидын зам” ХХК, “Нэгдэл” клуб, “Даян” дэвжээний бөх, улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Пирамид орд” ХХК, “Түшээтханы аварга” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Эрдэнэбатын Даш үзүүрлэв.
 
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө” транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэйшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар шалгарлаа.
 
Наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.
 
Ирэх долоо хоногийн бямба гараг буюу 09-р сарын 16-ны өдөр Батлан хамгаалах салбар суртчилах өдөрлөгийн хүрээнд Үндэсний бөхийн цол чимэг олгох “Бүх цэргийн наадам” Архангай аймгийн төвд болно.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 


Намрын нээлтийн бөхийн барилдаанд Улсын харцага Ш.Пүрэвгарьд түрүүллээ  
Үзсэн: 7821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй