Шууд Chart

Австрали улсад сурч буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзжээ

2023-09-13 17:09:28

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан тус улсад сурч буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзав.

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол, Австралийн Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд 1993 оноос хойш манай улсад хэрэгжиж байна.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улс хамрагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэ хугацаанд Монголын 700 гаруй оюутан залуус тус хөтөлбөрт амжилттай хамрагдаад байна.

Нийт төгсөгчдийн 66 хувь нь эмэгтэй, 34 хувь нь эрэгтэй бөгөөд одоогийн байдлаар 50 хувь нь төрийн албанд, 50 хувь нь хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байна.

Монгол Улсын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй энэхүү хөтөлбөрийг өргөжүүлж, энэ жилээс тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэхээр Австралийн талтай тохиров.


Австрали улсад сурч буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзжээ   
Үзсэн: 530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй