
Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян өнгөрөгч сард АНУ-ыг зорьж элэг нэгт ахан дүүстэйгээ уран бүтээлээрээ учран золгохоор хүлгийн жолоо залсан билээ. Тэрбээр хоёр хоногийн өмнө алдарт дуучин Бэйонсе болон түүний нөхөр Жэй Зи нарын Сан Франциско хотод болсон "On The Run tour-2014" тоглолтыг үзжээ. Энэ тухайгаа “Та бүхэн сайхан амарч байна уу? Миний бие АНУ-д амарч байгаа бөгөөд энэ хугацаандаа өөрийн шүтдэг дуучдын нэг болох Бэйонсе болон түүний нөхөр Жэй Зи нарын "On The Run tour-2014" тоглолтыг үзлээ. Тоглолт Сан Франциско хотын Эй Ти энд Ти /AT&T/ паркад 2014.08.06 ны өдөр маш гайхалтай болж өндөрлөлөө. Миний хувьд үзэхээр 2 хоногийн өмнө л шийдсэн бөгөөд бөөн догдлол болж урд шөнө нь шөнөжин зүүдлэн байж тоглолтоо үзлээ. Эй Ти энд Ти /AT&T/ парк-ын үзэгчдийн суудлын тоо нь 41,503 бөгөөд нийт талбай нь хичнээн том гэдгийг би хэлж мэдэхгүй юм. Тоглолтын билетийн хувьд харагдах байдлаасаа болоод хол ойроосоо болоод ялгаатай үнэтэй юм билээ. Миний хувьд тоглолтын дуугаралтын хувьд тэр том талбайд бүхэл бүтэн дуу бичлэгийн студи авчирсан мэт сэтгэгдэл төрсөн.
Л.Насанбуян Бэйонсегийн тоглолтыг үзлээ | ||
Үзсэн: 1630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.