Шууд Chart

Б.Өлзийсайхан цэргийн арслан боллоо

2023-09-19 09:38:16

Бүх цэргийн наадам -2023 Архангай аймгийн төвд 2023 оны 09-р сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд анх удаа хөдөө орон нутагт зохион байгуулагдсанаараа онцлог байв.
 
Тус барилдаанд аймаг, цэргийн цолтой болон 256 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ОСНААУГ, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн харцага Баасанцогтын Өлзийсайхан түрүүлж, "ЦЭРГИЙН АРСЛАН", Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Хос шаргатан" групп, "Таван-Хан" давжээний бөх, аймгийн харцага Хангайн Наранбаяр үзүүрлэж, "Цэргийн заан"цолд хүрэв. Их шөвөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, аймгийн залуу арслан Н.Амгаланбаатар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, Алдар спорт хороо, Өмнөговь аймгийн 167-р анги, "Баатарван транс" ХХК, "Говийн хүчтэн" дэвжээний бөх, аймгийн заан Б.Баянсүх нар шалгарсан юм.
 
Харин наймд шалгарсан Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн начин Д.Төрбаяр чимэг нэмсэн бол, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Говийн хүчтэн" дэвжээний бөх, сумын заан Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат, ЗХ-ний 342-р анги, "Бөхбилэгт" дэвжээний бөх, сумын заан Т.Лхагвасүрэн, Цэцэрлэг сумын харьяат, ДХИС, "Бөхбилэгт" дэвжээний бөх, сумын заан А.Дорждэрэм нар "цэргийн начин" цолд хүрлээ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Б.Өлзийсайхан цэргийн арслан боллоо  
Үзсэн: 8010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй