2023 оны 9 дүгээр сарын 25-наас 2023 оны 10 дугаар сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хугацааны эхэнд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, сэрүүхэн байна
Хур тунадас: 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар сарын 1-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд говь, талын нутгаар, 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд говийн нутгаар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 25-26-нд шилжих шөнө бага зэргийн хур тунадас, 28-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 26, 28-н зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Сэрүүсэж шөнөдөө 4 хэм хйүтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм дулаан, 30-наас өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Энэ 10 хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 2723 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.