Шууд Chart

Даншигийн найман аваргын хөшөөт цогцолбор нээлтээ хийлээ

2013-07-27 11:47:28

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмын хүрээнд Хэнтий аймгийн төвд тус аймгаас төрөн гарсан даншгийн алдарт найман аваргын хөшөөт цогцолборыг барьж байгуулжээ. Энэхүү хөшөөт цогцолборын нээлтийн ёслол өнөөдөр боллоо.

Энэхүү хөшөөт цогцолборыг Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооноос санаачлан аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэдийн хандив тусламжаар барьж босгожээ.  Даншгийн их аварга М.Мөррэнцэн, Г.Самдан, А.Цэвэгмэд, Н.Чойдорги, Р.Рэнцэн, Д.Цэдэн, Б.Намжилжав, С.Чүлтэм аваргуудын 3 метр, суурьтайгаа хамт долоон метр энэхүү хөшөө тус бүр 22 сая төгрөгөр бүтсэн байна.

Өндөрхаан хотын төв дэх Тамирчдын цэцэрлэгт сүндэрлэн боссон уг хөшөөт цогцолборын нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Монгол Улсын харцага Э.Оюунболд, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар нарын зэрэг хүмүүс оролцож тууз хайчилсан юм. Ийнхүү Монгол Улсад үндэсний бөхийн 40 аварга төрөн гарсны найм нь төрөн гарсан Хан Хэнтий аймаг даншгийн аваргуудын хүндэтгэлийн хөшөөт цогцолбортой боллоо.

 

 

 

 

 

 


Даншигийн найман аваргын хөшөөт цогцолбор нээлтээ хийлээ  
Үзсэн: 9378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-07-27 16:25
saihan zuragnuud bna

Бидэнтэй нэгдээрэй