Шууд Chart

Хүүхдүүдэд тэгш боловсрол олгох сургалт эхэллээ

2014-08-12 14:06:11

Монголын Залуучуудын Холбоо залуучуудыг хөгжүүлэх, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, бие даасан хувь хүн болгох, Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах залуусаа дэмжих болон дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм. Энэ удаад монголын Залуу Үеийн Хөгжлийн төвтэй хамтран ажиллахаар болсон бөгөөд сайн дурын багш нарын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа “Бүх монгол хүүхдүүдүүдэд тэгш боловсрол олгох” сургалт МЗХ-ны 209 тоотод Англи хэл, компьютерийн хичээлээр эхэллээ. Баянзүрх дүүргийн 9,17 хороонд оршин суугч 13-19 насны хүүхдүүд тус сургалтанд хамрагдаж байгаа бөгөөд сайн дурын багш нарын хувьд Англи улсад суралцдаг сайн дурын оюутан залуучууд нь залуу үе, дүү нартаа мэдлэг олгох хүсэл эрмэлзэлтэйгээр хичээлүүдээ өөрсдөө бэлдэн зааж байгаа юм. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сурагч хүүхдүүдэд англи хэл компьютерийн үнэ төлбөргүй сургалт энэ сарын 28 хүртэл үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй бүх хүүхдүүдэд нээлттэй ажээ. 


Хүүхдүүдэд тэгш боловсрол олгох сургалт эхэллээ  
Үзсэн: 1094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй