Шууд Chart

Залуучуудын өргөн чөлөөгөөр салхилаарай

2014-08-12 14:15:27

Залуучуудын өргөн чөлөө цэцгэн дээлээ өмсч, хичээлдээ яаран ирэх оюутан залуучуудаа хүлээж авахад бэлэн болжээ. Хааяа нэг салхинд алхмаар санагдсан үедээ залуучуудын өргөн чөлөөгөөр дайраад гарахад сэтгэл сэргээд, өнгө өнгийн цэцэгсийг харж нүд баясаад гоё шүү. Ийм л орон зай бидэнд үгүйлэгдээд байх шиг. Тохижуулсан гудамж талбай, хоггүй цэвэрхэн орчин энэ бүгдийг залуучууд өөрсдөө л бүтээнэ.

МЗХ залуус нэртэй бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж залуучуудын нэр орсон бүх л зүйлийг засч янзлах, арчилж сэргээж засварлах гээд Залуучуудаар овоглосон бүхэн МЗХ дээр төвлөрдөг болжээ. Ингээд эзэмшээд үүнийгээ, өөриймсөгөөр өөд нь татаад явбал нийслэл хот цаашлаад улс орон маань хөгжөөд л ирнэ.

Залуучуудын өргөн чөлөөг  нийслэлийн иргэдийн эрүүл аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг багасгах, тоос шороог шингээх зэрэг экологийн эерэг нөлөө, хотын өнгө үзэмжийг  нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн замын хоёр талын талбайн ногоон байгууламжийн арчилгаа нөхөн сэргээлтийн ажлыг тавдугаар сарын 30-наас хийж эхэлсэн юм.  Өнөөдөр залуучуудын өргөн чөлөө цэцгэндээ дарагдаж хотын өнгө үзэмжид бага ч болов хувь нэмрээ оруулж байна.


Залуучуудын өргөн чөлөөгөөр салхилаарай  
Үзсэн: 1325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй