
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
2023 оны 10-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.
2023 оны 10 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 24, 25-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан | ||
Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.