
2023 оны 10 дугаар сарын 23-наас 2023 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Хугацааны эхэн болон сүүлээр нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
Хур тунадас: 23-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 26-нд халх гол орчмоор, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн зүүн хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: 23, 27, 28, 29-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн зарим газраар, 30, 31-нд говь, тал, хээрийн нутгаар, 11 дүгээр сарын 01-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6--11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25, 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 30-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24, 30-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-9 хэм хүйтэн, бусад хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 25, 30, 31-нд хүйтэрч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-13 хэм хүйтэн, бусад хэсгээр 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
Энэ 10 хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 7807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.