Шууд Chart

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглабарыг баталлаа

2023-11-07 12:10:52

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 2023 оны 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын цаглабарыг хэлэлцсэнээр эхэллээ.

Тус байнгын хороо  энэ сард Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Бизнес эрхлэх эмэгтэйчүүдийг дэмжих тухай хуулийн төслийг энэ сарын хэлэлцэх асуудлын цаглабарт нэмэх санал гаргав.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санал болон тус байнгын хорооны 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглабарыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжиж, баталлаа.  


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглабарыг баталлаа  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй