Шууд Chart

"Миний мэдэх буган чулуун хөшөө” хүүхдийн үзэсгэлэн нээлээ

2023-11-20 13:32:13

Соёлын яамнаас жил бүрийн 11 дүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү аяны хүрээнд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад 2023 оны 9 дүгээр сард Монгол Улсаас бүртгэгдсэн “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол, дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг олон нийтийн дунд нэмэгдүүлэх, гар зургаар дамжуулан буган чулуун хөшөөг хүүхэд залуучуудад сурталчлан таниулах зорилгоор “Миний мэдэх буган чулуун хөшөө” хүүхдийн гар зургийн уралдааныг Соёлын яамнаас санаачилж, Чойжин ламын сүм музей, Монголын уран зургийн галерей хамтран уралдааныг 2023.11.01-15-ны өдрүүдэд 6-10 нас, 11-15 нас, 16-18 нас гэсэн 3 насны ангиллаар зохион байгуулав. 

Тус үзэсгэлэнгийн нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр оролцож, амжилттай оролцсон хүүхэд багачуудад баяр хүргэж, үг хэлэн, шилдгээр шалгарсан хүүхэд багачуудад шагнал гардуулав.

Шагналт байранд дараах сурагчид шалгарсан юм.

 Уралдааны шилдгийн шилдэг бүтээлээр Т.Цэлмэг 12 настай /“Миний мэдэх буган чулуун хөшөө”, Номт наран сургууль, 7а анги/

6-10 нас

1-р байр Ч.Анандашири - 10 настай /“Авдартай буган чулууны хөгжилтэй зугаалга” 21-р сургууль 4 анги/

2-р байр А.Түвшинамгалан- 8 настай /“Буган чулууг зорьсон зочид ирсэн нь” Шинэ өнөөдөр сургууль/

3-р байр М.Чойжамц – 7 настай /“Миний мэдэх буган чулуун хөшөө” 33-р сургууль, 2д анги/

Тусгай байр М.Билигт- 9 настай /”Миний мэдэх буган чулуун хөшөө” Налайх дүүрэг, 119-р сургууль 4 анги/

11-15 нас

1-р байр М.Баяр-Эрдэнэ 15 настай /“Түүх өвөөр дамжиж мөнх оршдог” Хүрээ тулга сургууль 9а анги/

2-р байр Б.Амин-Үжин 13 настай /“Гайхамшигт Буган чулуу хөшөө зөвхөн Монголынх” 24-р сургууль 8ж анги/

3-р байр О.Ирма 13 настай /Буган чулуу хөшөө" 130-р сургууль /

Тусгай байр Б.Болортуяа – 11 настай /”Аами Таами найзуудтайгаа буган чулуу хөшөөтэй танилцсан нь” Ирээдүй цогцолбор сургууль, 6з анги/

16-18 нас

1-р байр О.Мөнхтэмүүлэн 16 настай /“Буган хөшөөний тахилга” Хүнсний технологийн коллеж, 2-р курс/

2-р байр Г.Уянга 18 настай /“Эрин цагийн урсгал” Шинэ эрин сургууль, 12а анги/

3-р байр Э. Эгшиглэн 16 настай /”Тэнгэрийн буга” Шинэ өнөөдөр сургууль 11а анги/

Тусгай байр Б.Хулан 17 настай /“Буган чулуун хөшөө” МУИС-БЭЛАС 12а анги/  сурагчид амжилттай оролцсон байна. 

 

Нийтэлсэн: Т.Урангуа

"Миний мэдэх буган чулуун хөшөө” хүүхдийн үзэсгэлэн нээлээ   
Үзсэн: 3428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Баатарсүрэн [127.0.0.xxx] 2023-11-20 20:50
Баяр хүргэе.Бүтээлч мундаг сэтгэхүйтэй хүүхдүүд дээ.Мөн нэг охин гоё салаалаад гоё утга гаргасан бна билээ

Бидэнтэй нэгдээрэй