Шууд Chart

Согтуу залуус айлын гэрийн гаднаас гал тавьж, зугтаажээ

2023-11-22 08:34:30

Налайх дүүргийн 8-р хорооны ... тоотод оршин суух Б гэгч айлын дамжуулагчтай угаар мэдрэгчээс өчигдөр 17:30 цагийн үед Тавантолгой түлш компанийн Хяналтын нэгдсэн төвд онц аюултай дохио иржээ.

Ирсэн мэдээллийн дагуу тухайн айлын бүртгэлтэй утасны дугаар руу залгахад утас нь холбогдоогүй байна. 

Улмаар Налайх дүүргийн 8-р хороо хариуцсан ахлах н.Ундраад мэдэгдэж хаягийн дагуу Хяналтын ажилтан н.Баярмаа яаралтай очиход согтуу залуус гэрийг нь гаднаас нь галдаж, хэргийн газраас зугтаж байхыг илрүүлэн тус дүүргийн цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газарт дуудлага өгч яаралтай арга хэмжээ авчээ.

Тухайн айлд гэрийн эзэн иргэн Б согтуу унтаж байсан байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын нэгдсэн төвийн 2-р Ээлжийн дэлгэцийн оператор П.Хүрэлмөнх, Налайх дүүргийн ахлах ажилтан н.Баярмаа, н.Ундраа, ХҮТ-ийн хариуцлагатай жижүүр Ц.Батдэлгэр нар шуурхай ажилласны үр дүнд иргэн Б-ийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж чаджээ. 

Эх сурвалж: Тавантолгой түлш ХХК


Согтуу залуус айлын гэрийн гаднаас гал тавьж, зугтаажээ   
Үзсэн: 2130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-22 09:39
Uul ni ih l ajilsag ail shig bh ym ygd ym boldo
Энхээ [127.0.0.xxx] 2023-11-22 09:17
Ямар зэвүүн нүгэлтэнгүүд вэ
Зочин [127.0.0.xxx] 2023-11-22 08:47
Ийм нөхдүүд өөрөөсөө эхлээд хөгжиж соёлжих гэж сэтгэл гаргаж яваа бусдад лай болох юм даа

Бидэнтэй нэгдээрэй