Шууд Chart

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?

2023-12-04 13:20:02

2023 оны 12 дугаар сарын 04-нөөс 2023 оны 12 дугаар сарын 13-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Ирэх хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй салхи шуургатай, 8-наас хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.  

Хур тунадас: 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 07-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 09-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:  Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 04-нд баруун аймгуудын нутгаар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 7-нд нутгийн баруун хагаст, 08-нд ихэнх нутгаар 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр.

Агаарын температур 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 7-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч, 8-наас хүйтний эрч эрс чангарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 4-5-нд шилжих шөнө, 7-8-нд шилжих шөнө, 08, 11-нд цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд 5-10 метр, 5,7-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур:  5,6-нд хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 23-28 хэм, бусад хэсгээр 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.   7-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч, 8-наас хүйтний эрч эрс чангарна.


Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 2150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй