Шууд Chart

Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана

2023-12-05 13:12:33

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ болон Рио Тинто Монгол ХХК Монгол Улсын тогтвортой хөгжилд чиглэсэн санаачилгуудыг дэмжих урт хугацааны хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ГХЯ-нд болов.

Тус арга хэмжээг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан, Рио Тинто Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар нээж үг хэлэв.

Түншлэлийн хүрээнд ЮНЕСКО болон Рио Тинто Монгол ХХК нь (1) Монгол Улсын соёлын болон геологийн өвийг олон нийтэд таниулах замаар тогтвортой аялал жуулчлалын салбарыг дэмжих, (2) байгаль орчин,  уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн менежментийн туршлагыг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлэх, (3) Рио Тинтогийн боловсролын салбарт оруулсан бусад хөрөнгө оруулалтад тулгуурлан талууд чанартай, шударга, хүртээмжтэй техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрүүд боловсруулахад хамтран ажиллах юм.


Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй