Шууд Chart

“Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зүйл заалт шинээр нэмэх болон өөрчлөлт оруулах талаар санал авч байна

2023-12-07 16:05:41

Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн тогтоолоор “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хөгжилд идэвх оролцоог нь хангаж, эрхзүйн цогц шинэчлэл хийх, ахмад насны холбогдолтой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байна.

Иймд “Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зүйл заалт шинээр нэмэх болон өөрчлөлт оруулах талаарх тодорхой саналаа 12 дугаар сарын 20-ны дотор Монголын ахмадын холбоонд бичгээр ирүүлэхийг хүсье.

Ахмад настнуудынхаа ирүүлсэн санал бүрийг нарийвчлан судалж хууль тогтоомжийн төсөлд тусгуулах талаар ажлын хэсэг санаачилгатай ажиллах болно гэж Монголын ахмадын холбооноос мэдээллээ. 


“Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зүйл заалт шинээр нэмэх болон өөрчлөлт оруулах талаар санал авч байна  
Үзсэн: 1224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-08 08:57
Түрүүчийн нийгэмд өсөж хүмүүжиж улс эх орондоо хиргүй сэтгэлээр хөдлмөрлөж ирсэн хэдэхэн буурлууд маань ихэнх нь амьдралдаа ч юмуу үр хүүхэд,Төр засагтаа туниад гомдоод байх юмгүй Болж байна гэж ёсыг бодож залибарч л суугаагаа хэлэх нь зөв байх Улс оронд маань эдийн засгийн бололцоо байдаг бол бага тэтгэвэртэйд нь бага зэрэг нэмээд өгөх бодлого явж байгааг дэмжиж байна.Энэ нь тогтмол байсан дээр байх.Түүнээс биш хааяа,хааяа тэтгэмж өгөх нь үр дүн муутай мэт санагдана Хөдөлмөрийн чадвартай сэхээтнүүдээ ашиглах асар их боломжоо бид алдаад байх шиг санагдана.
ОТГОН [127.0.0.xxx] 2023-12-07 20:15
ЗАСГИЙН ГАЗРЫН 2017 7 4 197 Р ТОГТООЛЫГ ХЭРЭГҮҮЛЖ АХМАДЫН КАРТЫГ НИЙТИЙН ТЭЭВЭРТ ОРОН ДАЯАР УНШУУЛДАГ БОЛМООР БАЙНА
ундрах [127.0.0.xxx] 2023-12-07 18:50
бид25-40жил ажилласан боловч тэтгэвэрт гарахдаа улсаас нэг ч төгрөгийн тэтгэмж нэмэгдэл аваагүй гэтэл одоо ажилласан жилийн тоогоор тэтгэмж авч тэтгэвэрт гарч байгааг юу гэх вэ энэ шадарга ёс уу тэтгэмж аваагүй ахмадууд одоо маш олон жил ажилласан мөртлөө орон байргүй хашаа байшингүй хүүхдүүд болон ах дүүсийн хашаа хаяа бараадан амьдарч байнх тийм учир ахмадуудад үхэхээс нь өмнө ядахдаа нэг жилийн тэтгэвэртэй тэнцэх тэтгэмж олгох нь шударга ёсонд нийцэх байнаа үүнийг оруульё мөн 1072 хувьцааг олгуулах нь зөвөө
Bailgah [127.0.0.xxx] 2023-12-07 16:25
Ahmad nastnuudiig naiz horshiin holboo mom uulzaltiig zohion baiguulj hoorond ni holbootoi

Бидэнтэй нэгдээрэй