Монгол бөхийн өргөөнд энэ сарын 17-нд "Говь+Ус" Өмнийн говийг усжуулах шийдэл-Монгол Улсад Усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно.
Монгол бөхийн өргөөнд 13:00 цагт эхлэх энэхүү барилдааны түрүү бөхөд Монгол Улсын "Усны элч-2024" өргөмжлөлийг олгох юм байна.
Монгол Улсын "Усны элч" нь усны нөөцийн хамгаалал хуримтлалын асуудлаар олон нийтэд хандсан олон төрлийн үйл ажиллагаанд оролцож, Өмнийн говьд усны хүртээмж, хангамжийг нэмэгдүүлэх, говийг усжуулах ажилд олон нийтийг уриалж манлайлах ажилд оролцох аж.
Дэлхийн олон улсад "Усны элч" буюу "Water Ambassador" гэсэн хөтөлбөр хэрэгждэг билээ.
Түрүү бөх "Усны элч" болно | ||
Үзсэн: 8893 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.