Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хос морьтонг шалгарууллаа

2013-07-28 19:11:45
Error loading player: No playable sources found

Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хан хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан болж байна. Гурван өдрийн турш үргэлжилсэн баяр наадамд нийгэм улс төрийн болоод гадаад дотоодын нэр хүндтэй зочид, төлөөлөгч, наадамчин түмнээр дүүрэн байлаа.

Үйл явдал, үзүүлбэр, уралдаанаар дүүрэн баяр наадмын хамгийн сонирхолтой хэсэг нь “Хос гоё морьтон наадам” байлаа. Тус бүрд “Гоё морьтон”, “Хос морьтон” шалгаруулах энэ удаагийн үзүүлбэрт нийт 17 хос морьтон оролцсоноос “Хос морьтон”-гоор Баянхутаг сумын  н.Зоригтбаатар Тожил-Батноров хийцээр гоёсон эмээл хазаар бүхий хос мориороо тэргүүн байранд шалгарч наадамчин олноо баярлууллаа. Харин хоёрдугаар байранд Галшар сумын М.Лхажав мөн л батноров хийцээр гоёсон булигааран гүлэм тоноглолтой цоохор хос мориороо шалгарав.
Түүнчлэн “Гоё морьтон” хос шалгаруулах үзүүлбэрт Батноров сумын малчин Б.Буд-Од иж бүрэн хэрэглэлтэй, хэт хутгатай, хэт бэлтэй саарал хос мориороо тэргүүн байранд шалгарч наадамчдын талархлыг хүлээлээ. Хоёрдугаар байранд Биндэр сумын П.Ариунтуяа Батноров хийцтэй их гарын 50 лангийн мөнгөн чимэгтэй жийжүү дөрөөтэй иж бүрэн хэрэглэлтэй Хашин хонгор хос мориороо шалгарав.
 
 
 

Хос морьтонг шалгарууллаа  
Үзсэн: 3602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй