Шууд Chart

Монголын шатарчин М.Амилал, Б.Алтантуяа нар Зүүн Азийн залуучуудын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2023-12-09 09:57:41

Малайз улсын Котакинабалу хотод арванхоёрдугаар сарын 1-9-ний өдрүүдэд шатрын Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээний классик төрөлд Монгол Улсын тамирчин М.Амилал, Б.Алтантуяа нар өрсөлдөхөд хоёул мөнгөн медаль хүртлээ.

М.Амилал тус тэмцээнд дэд байрт орсноор Олон улсын мастерын болзол хангасан бол Б.Алтантуяа Олон улсын мастер цолны эзэн боллоо.

Тэд тус тэмцээнд түрүүлсэн бол Их мастерын болзол хангах байв.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


Монголын шатарчин М.Амилал, Б.Алтантуяа нар Зүүн Азийн залуучуудын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 1076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй