Шууд Chart

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа

2023-12-09 11:22:15

УИХ-ын чуулганы 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн батлав.
 
Тус хуулиар нийтийн тээврийн төрөл хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, төвлөрөл сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, замын хөдөлгөөний түгжрэл, агаар, хөрсний зэрэг орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
 
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль нь зургаан бүлэг, 27 зүйлтэй гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.  
 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа  
Үзсэн: 1120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Иргэн [127.0.0.xxx] 2024-01-08 17:10
Батлагдсан хуулиа легал энэ тэр дээрээ тавиач гэж дамжуулна уу.
Зориг [127.0.0.xxx] 2023-12-11 17:22
Батлагдсан хуультай танилцмаар байна. Хаанаас олох уу
Шуудхан хэлэхэд [127.0.0.xxx] 2023-12-11 09:13
Шуудхан хэлэхэд энэ зураг дээр наана байгаа нүдний шилтэй залуу нтр гээд царайнаасаа эс үйлдэгч хөгийн ацнууд байж л байна. Манайхан одоо нэг хүн таньдаг болмоор байна аа.

Бидэнтэй нэгдээрэй