Шууд Chart

Монгол, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хурал болов

2023-12-12 11:14:53

“Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтийг хангах Монгол Улсын Засгийн газар-Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хамтарсан удирдах хорооны хоёрдугаар хуралдаан өчигдөр Гадаад харилцааны яаманд болов.

Хамтарсан удирдах хорооны хуралдаанаар НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хэрэгжилтийг

1/Хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах,

2/ Ногоон, хүртээмжтэй өсөлтийг дэмжих,

3/ Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дэмжих гэсэн 3 чиглэлээр танилцуулав.

Талууд ирэх 2024 онд “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтийг хангахдаа Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх 12 хурдасгууртай уялдуулах, бүх талын оролцоог хангах, илүү үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай гэж Хамтарсан удирдах хорооны гишүүд үзэв.

НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт талууд 2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд Хамтарсан удирдах хороо нь эл баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих, удирдамжаар хангах, үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл, бүс нутаг, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан зөвлөмж дүгнэлт гаргах зэрэг үүрэгтэй ажиллаж байна.


Монгол, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хурал болов  
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй