Шууд Chart

Дэлхийн эдийн засгийн чуулган “Итгэлцлийг сэргээх нь” уриан дор зохион байгуулагдаж байна

2024-01-17 11:23:33

Энэ удаагийн чуулганд бизнес, улс төр, соёл шинжлэх ухаан, иргэний нийгмийн нийт 3000 орчим төлөөлөгч уригдан оролцож байгаагаас Франц, Польш, Израил, Украин зэрэг 28 улс төрийн тэргүүний түвшинд, Монгол, Өмнөд Солонгос, Испани, Йордан зэрэг 28 улс засгийн газрын тэргүүний түвшинд уригдан оролцож байна. Мөн Давост цугларсан эдгээр төлөөлөгч геополитикийн шинэ нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөн нь дэлхийд тогтворгүй байдал үүсгэн эдийн засаг, нийгэм, хүн ардын аж амьдралд тусах нөлөөлөлийг арилгах чиглэлд гол анхаарлаа хандуулж байна. Дэлхийн эдийн засгийн форум нь дэлхийн эдийн засаг, нийгэм улс төрийн хамгийн чухал үйл явдлуудын нэгд тооцогддог. Иймээс дотоод гадаадын нийт 400 орчим сэтгүүлч энэ удаагийн чуулганынг сурвалжлахаар ирсэн байна.

Дэлхийн эдийн засгийн чуулганд хэн оролцож байна вэ?

Төрийн тэргүүний түвшинд: Аргентин, Армени, Бельги, Гана, Европын холбоо, Замби, Израил, Йордан, Кени, Кипр, Колумби, Латви, Литва, Лихтенштайн, Монако, Нигери, Перу, Польш, Серби, Сингапур, Того, Украин, Умард Македон,  Унгар, Франц, Швейцар, Шри Ланка, Эквадор

Дэд ерөнхийлөгчийн түвшинд: Доминикан, Танзани

Засгийн газрын тэргүүний түвшинд: Албани, Бельги, БНСУ, Болгар, Босни-Херцеговин, Вьетнам, Грек, Гүрж, Зүүн Тимор, Ирак, Ирланд, Испани, Йордан, Камбож, Катар, Косово, Ливан, Лихтенштайн, Люксембург, Молдава, Монтенегро, Нидерланд, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Словак, Тайланд, Хорват, Швед

Сони: Энэ жилийн Давосын чуулганы онцгой зочид нь АНУ-ын ТНБД Энтони Блинкен, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, Украины ерөнхийлөгч Зеленский, Израилын ерөнхийлөгч, мөн Ойрх дорнодын дайныг зогсооход гол нөлөө үзүүлэхүйц байр суурьтай Катар, Арабын энгдсэн Эмиратын эрх баригчид ирсэн байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Дэлхийн эдийн засгийн чуулган “Итгэлцлийг сэргээх нь” уриан дор зохион байгуулагдаж байна   
Үзсэн: 1318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй