Шууд Chart

ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан Улаанбаатарт ажиллана

2024-01-18 16:01:27

Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газрын дарга Б.Билгүүн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын сайн дурын гишүүдийн хэлтэс хариуцсан ажилтан Ёшихиро Муроне болон хөтөлбөр хариуцсан ажилтан Т.Түмэн-өлзий нартай уулзлаа.

ЖАЙКА-гийн зүгээс Япон Улсын мэргэжилтэн, сайн дурын ажилтнуудын туршлагыг хуваалцах, солилцох боломжтойг өмнөх уулзалтын үеэр мэдэгдсэн. Энэ хүрээнд ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан 2024 оны хоёрдугаар сараас хойш хоёр жилийн хугацаанд Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газарт ажиллаж, туршлагаасаа хуваалцах юм.

ЖАЙКА-гийн сайн дурын гишүүд нь хөгжиж буй орны хүсэлтийн дагуу томилогдон, тухайн улсад тулгарч буй асуудлыг хамтран шийдвэрлэхэд зорин ажилладаг байна.  Монгол Улсад 1992 онд ЖАЙКА-гийн анхны сайн дурын ажилтнууд хүрэлцэн ирж, ажиллаж байжээ.

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС, ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ГАЗАР


ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан Улаанбаатарт ажиллана  
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй