Шууд Chart

Азийн сангийн Монгол дахь суурин Төлөөлөгчийн газар, “Лондоны амьтан судлалын нийгэмлэг”-тэй хамтран ажиллана

2024-01-23 09:30:04

Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учирсан хохирлыг бууруулах, алба хаагчдыг мэргэшүүлэх, сурган дадлагажуулах зорилгоор Азийн сангийн Монгол дахь суурин Төлөөлөгчийн газар, Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

“Санамж бичиг” байгуулах арга хэмжээ өчигдөр /2024.01.22/ болж, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Сара Тэйлор, Хууль засаглалын хөтөлбөрийн захирал Г.Гантулга, төслийн ахлах зөвлөх Л.Байгаль, Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрыг төлөөлж захирал У.Тунгалаг нар оролцов.

Ийнхүү Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажилласнаар иргэд, олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг шинэ түвшинд хүргэх, энэ ажилд хиймэл оюун ухаанд суурилсан техник технологи, инновацыг нэвтрүүлэх гэх мэт олон талт ажил, арга хэмжээнүүдийг шат дараатай зохион байгуулах боломжийг бүрдүүлэх юм.

 


Азийн сангийн Монгол дахь суурин Төлөөлөгчийн газар, “Лондоны амьтан судлалын нийгэмлэг”-тэй хамтран ажиллана  
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй