Шууд Chart

ЦЕГ: Оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагаа явагдаж байна

2024-01-24 05:04:16

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024 оны 01 дүгээр сарын 24-ний шөнийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан.
 
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дүнжингарав худалдааны төвийн баруун уулзвараас зүүн чиглэл, Е-Мартын худалдааны төв чиглэл, Баянмонгол хороолол чиглэл, Нарантуул худалдааны төв баруун урд уулзвар хүрэх чиглэлд замуудыг 200-500 орчим метрийн зайд хязгаарлалт хийж түр хугацаагаар хаасан байна.
 
Тухайн орчимд галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагааг УОК, ДОК, Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагаас явуулж байна.

Иргэд, жолооч та бүхэн өөрсдийн аюулгүй байдлын хангаж тухайн орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна.

ЦЕГ: Оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагаа явагдаж байна  
Үзсэн: 1601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-24 05:40
Мүонрт гэж явхаасаа ичээсээ юм юмны ард яриа мариагаач авч чадахгүй ямар ч дуу дүрс хурдан шуурхай юм алга

Бидэнтэй нэгдээрэй