Шууд Chart

Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил дууслаа

2024-01-24 12:05:51

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна.

Тодруулбал, Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, гадна тохижилт зэрэг ажлууд бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус барилга нь 320 суудалтай нэг давхартаа хичээлийн төв байртайгаа хүзүүвчээр холбогдсон зоорьтой 3 давхар барилга юм. Гал тогоо, хоолны заал, эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөө, хичээлийн анги танхим, болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зураг төслийг “Форум арт, Дукат” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Тамга уул” ХХК нар тус тус хийж гүйцэтгэн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.


Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил дууслаа  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй