Шууд Chart

Холбооны мөрдөх товчооны хуурамч баримт бичиг илрүүлэх туршлагыг нэвтрүүлнэ

2024-01-25 16:53:43

Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газраас “Баримт бичгийн нууцлал, хуурамч бичиг баримтыг таних арга техник”, “Бусдын бичиг баримтыг ашиглаж буй залилагч этгээдүүдийг таних, арга техник” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дипломат төлөөлөгчийн газрын Мөрдөх алба хариуцсан атташе G.Robert, Хууль сахиулах ажлын зөвлөх, дипломат аюулгүй байдлын албаны ажилтан П.Даваажаргал, бичиг баримт дата аналист хариуцсан мэргэжилтэн В.Батгэрэл нар удирдан явуулсан юм.

Сургалтад эрх бүхий 30 гаруй алба хаагч танхимаар хамрагдсан бөгөөд алба хаагч нарт мэдлэг чадвар олгосон үр дүнтэй сургалт боллоо.


Холбооны мөрдөх товчооны хуурамч баримт бичиг илрүүлэх туршлагыг нэвтрүүлнэ  
Үзсэн: 2201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй