Шууд Chart

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох төслийн материалыг хүлээн авч байна

2024-01-28 11:29:02

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох төслийн материалыг хүлээн авч байна.

Зээл хүссэн төслийг хоёрдугаар сарын 23-ныг хүртэл цахим системээр хүлээн авна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас 300 сая хүртэлх зээлийг аж ахуйн нэгжид олгох бол түүнээс дээш үнийн дүнтэй зээлийг банкаар дамжуулж авна гэж Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр хэллээ.

Сүү, мах, гурил, сав баглаа боодлоос гадна хүүхдийн хоол тэжээлийн үйлдэрлэлийг дэмжиж зээлийг хүнс үйдвэрлэлийн салбарт олгох юм.

Эрчимжсэн мал аж ахуй, мал үржүүлэг, малыг ялган тэмдэглэх үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зээлийн төслийг хүлээн авна.

Газар тариалангийн үйлдвэрлэгчид, ноос ноолуур, модон эдлэл хийдэг үйлдвэрүүд ч зээл хүсэх боломжтойг холбогдох байгууллагаас мэдээлж байна.


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох төслийн материалыг хүлээн авч байна  
Үзсэн: 1031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Болд [127.0.0.xxx] 2024-01-29 12:55
Шинээр зоорь агуулах хийх шинээр ажлын байртай болох гэхээр дэмжиж болохгүй юм уу заавал үйл ажиллагаа нь явж бга хүмүүст олгох зээл гэж ойлгоод бна зөв үү
99105151 [127.0.0.xxx] 2024-01-29 07:39
Сайн уу.Оффис хуйлдаг хөшигний үйлдвэрлэлд зээл олгох уу

Бидэнтэй нэгдээрэй