
Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төслийг боловсруулж байна.
УИХ-ын 2024 оны хаврын чуулганд хэлэлцүүлэхээр байнгын хороод, Засгийн газар болон УИХ дахь МАН, АН-ын бүлгээс давхардсан тоогоор нийтдээ 150 хууль тогтоолын төслийн санал ирүүлжээ.
УИХ эдгээрээс хууль, тогтоолын 44 төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсалтад оруулж тогтоол баталсан. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлт, 2023 онд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тусгасан хууль тогтоомжийн төслийг тусгасан байна.
Тухайлбал, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Ц.Болорчулууны яриаг сонсгоё.
УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн энэ удаагийн парламентын бүрэн эрхийн отгон чуулган буюу хаврын ээлжит чуулган ирэх гуравдугаар сарын 15-нд ажлаа эхэлнэ.
Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төслийг боловсруулж байна | ||
Үзсэн: 733 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.