Шууд Chart

Б.Даваадалай: Шинэчлэл хийсэн цагт “Хүнсний хувьсгал” бодитой хэрэгжинэ

2024-02-07 14:32:45

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 834 тэрбум төгрөгийн зээл гарсан ч малчид нэг ч төгрөгийн зээл авч чадаагүй. Энэ хувьсгалд томоохон үүрэг хүлээсэн тэд зээлийн гадна үлдэж байна. Санхүүжилт байгаад ч жинхэнэ эзэндээ хүрэхгүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай учирлалаа.

Татвар, зээлийн бодлогоос шалтгаалж бизнесийн таатай орчин бүрдэхгүй байна. Шинэчлэл хийсэн цагт “Хүнсний хувьсгал” бодитой хэрэгжинэ. Иймд импортын татварыг үе шаттайгаар нэмж, дотоодын хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийг дэмжих нь чухал гэж Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай хэлсэн юм.


Б.Даваадалай: Шинэчлэл хийсэн цагт “Хүнсний хувьсгал” бодитой хэрэгжинэ  
Үзсэн: 321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй