Шууд Chart

Ажлын хэсэг Булган аймгийн Баяннуур суманд ажиллаж байна

2024-02-20 09:54:22

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймгийн Баяннуур суманд ажиллаж байна.
Тус сумын нутагт цасны зузаан тал газартаа 30-40см, гуу жалгандаа 90-150см цастай байна. Аймгийн нөөцөөс тус суманд 2500 боодол өвс, 9.6тн тэжээл хуваарилсан, өнөөдрийн байдлаар 24934 толгой мал хорогдсон байна.
 
Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар 6 ажлын хэсгийг байгуулж, өвөлжилт хүндэрсэн бүс нутгуудад ажиллуулахаар шийдвэрлэсэн.
 
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг хангайн бүсийн аймгуудын өвөлжилт хүндэрч буй сумд, малчдад дэмжлэг үзүүлэхээр өнөөдөр Булган аймгийн Баяннуур сумаас ажлаа эхлүүллээ.
 
БШУ-ны сайд нь Баяннуур сумын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Тээврийн хэрэгсэл ихээр зорчдог гол замуудыг саадгүй болгох, өвс тэжээлийг малчдад хүргэх, холбогдох бусад арга хэмжээг авах чиглэлд ажиллаж байна.
 
Булган аймгийн хэмжээнд 30.0 гаруй мянган мал хорогджээ.
 
Эх сурвалж: Улсын Онцгой комисс

 


Ажлын хэсэг Булган аймгийн Баяннуур суманд ажиллаж байна  
Үзсэн: 566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй