Шууд Chart

МҮХАҮТ-ын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн даргаар Н.Оюундэлгэр сонгогдлоо

2024-02-22 12:05:17

МҮХАҮТ-ын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн ээлжит хурал 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр боллоо.

Хурлаар 2019-2023 онд зөвлөлийн даргаар ажилласан ИНЕГ-ын оношилгоо, хэмжилзүйн лабораторийн ахлах инженер, доктор Ж.Сайнбаяр ажилласан хугацааны тайлангаа танилцуулав. Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори, АПУ дэйри ХХК, Барилга архитектур корпорацын нэгдсэн лаборатори, ЗТХТ, Гацуурт ХХК, Хөдөө аж ахуйн нэгдсэн лаборатори, ШУТИС-ийн металлын сорилт, туршилт эрдэм шинжилгээний төв, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн төлөөлөл болох зөвлөлийн гишүүдийн зүгээс зөвлөлийн бүтэц, чиглэл, үйл ажиллагааг сайжруулах талаар болон 2024 онд хийх ажлын талаар саналуудаа хэлэв.

Мөн зөвлөлийн гишүүдийн зүгээс өнгөрсөн хугацаанд зөвлөлийн даргыг санаачилгатай сайн ажилласанд талархал илэрхийллээ.

Зөвлөлийн даргаар Инно Хими Лаб ХХК-ийн дэд захирал Н.Оюундэлгэрийг санал нэгтэй сонгов. Н.Оюундэлгэр нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт олон жил ажиллаж байсан туршлагатай бөгөөд сүүлийн 10 гаруй жил Медимпекс Интэрнэшнл компани, түүний охин компани “Инно Хими лаб” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаа, химийн салбар, ялангуяа өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг нутагшуулах, салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллаж ирсэн байна. Тэрбээр итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, зөвлөлийн гишүүдийн санал бодолд тулгуурласан үйл ажиллагааг дэмжин, зөвлөлөө өргөжүүлэн ажиллахаа хэллээ.

Зөвлөлийн хуралд МҮХАҮТ-ын Бодлого, стратегийн газрын дарга Ж.Оюунчимэг оролцож, уг зөвлөлийн хэрэгцээ шаардлага, зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл, бүтэц болон ажиллах арга барилын талаар тодорхой саналуудыг илэрхийлэв.

Эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим


МҮХАҮТ-ын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн даргаар Н.Оюундэлгэр сонгогдлоо  
Үзсэн: 312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй