Шууд Chart

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хоолны шим тэжээлийг сайжруулах зорилтот арга хэмжээг зохион байгууллаа

2024-02-29 10:54:23

Сонгинохайрхан дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол зүйч, тогооч нарын дунд туршлага солилцох арга хэмжээ Баянхошуу инкубатор төвд 2024 оны хоёрдугаар сарын 28-нд боллоо.

Тус арга хэмжээг хүүхдийн шим тэжээлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн ашиглан хоолны шинэлэг жор, технологи боловсруулан нэр төрлийг нэмэгдүүлэх, шим тэжээлийн дутагдлыг бууруулах зорилгоор сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол зүйч, тогооч нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, чадавхжуулах зорилгоор зохион байгууллаа.

Арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн төрийн болон хувийн сургуулийн өмнөх боловсролын 116 байгууллагын хоол зүйч, тогооч нар ур чадвараа сорин өрсөлдсөнөөс гадна судалгаанд үндэслэн “Цэцэрлэгийн насны хүүхдийн хоол, шим тэжээлийн онцлог, сайжруулах боломж” сэдэвт сургалтад хамрагдлаа.

Энэхүү арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан Боловсролын хэлтэс, Сургуулийн өмнөх боловсролын Амжилт-6 дугаар бүс, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

Эх сурвалж: Сонгинохайрхан дүүрэг


Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хоолны шим тэжээлийг сайжруулах зорилтот арга хэмжээг зохион байгууллаа  
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй