Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн байгалийн гамшигт үзэгдэл тохиох давтамж нэмэгдэж байна

2024-03-01 12:32:22

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, ган, зуд байгалийн гамшигт үзэгдэл тохиох давтамж нэмэгдэж байна.

12-13 жилд нэг удаа зуд болдог байсан бол 5-6 жилийн давтамжтай болчихлоо. Энэ хэрээр малчид үүнд бэлэн байх ёстой.

Иймээс нүүдэллэж, бэлчээр нутгаа сэлгэж, цаг уурын өөрчлөлтийг даван туулдаг уламжлалт аргаа хэрэглэх, мөн малын тооноос илүүтэй чанарт анхаарах, малаа цөөлөх, нэг малаас авах ашиг шимийг нэмэх замаар гэнэтийн эрсдэлийг хохирол багатай даван туулна.

Хэдийгээр үүнийг малчид сайтар мэддэг ч тэр бүр хэрэгжүүлж, ажил хэрэг болгодоггүй хэнэггүй зан нь тэднийг эрсдэл рүү түлхдэг гэж МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Газар зүйн тэнхимийн багш н.Мягмарцэрэн шүүмжиллээ.    


Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн байгалийн гамшигт үзэгдэл тохиох давтамж нэмэгдэж байна  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй