Шууд Chart

Ой, дөрвөн сартай охины амь насыг аварсан эмч нарт талархал илэрхийлэв

2024-03-29 11:30:04

Гуравдугаар сарын 16-ны өглөө 08 цаг 04 минутад Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ой, дөрвөн сартай хүүхэд зүрх зогссон, хүнд зэргийн осголтын байдалтай иржээ.
 
Хоёр цаг гаруй хугацаанд зүрх зогссон хүүхдэд тухайн үед ээлжинд гарч байсан эмч, сувилагч нар яаралтай эмчилгээ хийж амь насыг нь аварсан. Өмнө нь энэ төрлийн тохиолдол гарч байгаагүй гэдгийг эмч нар хэлсэн юм.
 
Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэсэн нийт эмч нарт Олон улсын эмч нарыг баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.
 
Мөн цаашид нэгдсэн эмнэлэгт тулгамдаж буй асуудлыг шийдэх, эмч, сувилагч, асрагч нарыг гадаадад сургах хүрээнд тодорхой ажил зохион байгуулна гэдгийг хэлсэн юм.
 
 

Ой, дөрвөн сартай охины амь насыг аварсан эмч нарт талархал илэрхийлэв  
Үзсэн: 11004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-31 17:01
Ямар гоё мэдээ вэ эмч нар болон эмнэлгийн ажилчдад баяр хүргэе
Зочин [127.0.0.xxx] 2024-03-30 11:38
Мундаг чадвартай бас сэтгэлтэй эмч нарт баярын мэнд хүргэе цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2024-03-30 09:16
Мундаг эмч нартаа баяр хүргэе
Зочин [127.0.0.xxx] 2024-03-30 07:53
Баярллаа
Зочин [127.0.0.xxx] 2024-03-30 02:00
Баярын мэнд хүргэe ямар гоё мэдээ вэ?
дууяаа [127.0.0.xxx] 2024-03-30 00:17
жинхэнэ эзнээ олсон шагнал бна.Мундаг хамт олонд баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2024-03-29 23:06
Тэр нэг гачин эцэг эх нь баярлалаа бхгүйн бхда дуракууд
Зочин [127.0.0.xxx] 2024-03-30 02:01
Хүн л юм хойно баярлалаа гэж хэлээ байлгүй дээ .
Зочин [127.0.0.xxx] 2024-03-29 21:23
Манай эмч нар үнэхээр мундаг юмаа. Тэд нараар бахархаж байна. Хариуцлагатай, хүнд хэцүү ажилд нь улам их амжилт хүсьe!
Зочин [127.0.0.xxx] 2024-03-29 21:17
Сэтгэлтэй эмч нартаа баярлаж явдаг аа. Та нартаа баярын мэнд хүргэе
Энэрэл [127.0.0.xxx] 2024-03-29 13:39
Энэ хэдэн эмч нарынхаа цалин мөнгиийг ахиухан шиг нэмээд ардаа татлаа түлхээгүй хүн ардынхаа эрүүл мэндийн манаандаа сэтгэл зүрхээ зориулаад явж байх боломж олгодог төр засагтайч болоосой.Өөрсдөө болохоор сай нарын хоёрруу хошуурна шүү новшнууд.
Зочин [127.0.0.xxx] 2024-03-29 13:32
Үнэхээр гайхалтай

Бидэнтэй нэгдээрэй