Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

2024-03-31 15:43:54

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 31-нээс 04-р сарын 01-нд шилжих шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав газраар, 04-р сарын 01-ний өдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 2024 оны 03-р сарын 31-ний 20 цагаас 04-р сарын 01-ний 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос хэм 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар хэм 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм бусад нутгаар 4-1 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-2 хэм Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж хэм 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас хэм 6-11 метр, зарим үед хэм 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас хэм 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

 2024 оны 04 сарын 02-ноос 2024 оны 04 сарын 06-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 4-р сарын 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд хэм 6-11 метр, 2-нд говь, талын нутгаар хэм 12-14 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм өдөртөө 1-6 хэм Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-3 хэм өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

 


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан  
Үзсэн: 1039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй