Шууд Chart

“Монголын залуучуудын өдөр”-өөр залуус нэгдэж юу хийх вэ?

2014-08-23 06:53:34

“Монголын Залуучуудын өдөр” 8-р сарын 25. Энэ өдрийг баяр цэнгүүн гэж хүлээж авахаас илүүтэй залуучууд зорилгоо тодорхойлдог, алдаа оноогоо дүгнэж, тодорхой асуудал хөнддөг, гарц шийдэл ярилцдаг, нэгдэж сайн санааны үйлс хийдэг, бүтээдэг тийм л өдөр болгохоор хичээж буй талаар МЗХ-ноос мэдэгдсэн юм. Энэ жил тэд “Залуусаа Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд “Залуус бид нэгдэж хандиваар тусална”, Залуус бид нэгдэж сайн сайхан үйлсийг дэлгэрүүлнэ”, “Залуус бид нэгдэж хүний амийг аварна”, “Залуус нэгдэж оролцоно” гэсэн уриалгуудаар ажлуудаа зохион байгуулахаар болсон байна.

Залуучууд Ажаа Гэгээнтэний хандив тусламжаар баригдаж буй цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэгт цэвэрлэгээ, тохижилт хийнэ

Наймдугаар сарын 23-ны өглөө 7 цагт унадаг дугуйтай залуус нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн зүүн бүсийн ажилчдыг өөрсдийн хийсэн өглөөний хөнгөн цайгаар дайлж, ажилд нь тусалж,  хог цэвэрлэн, явган хүний зам дагуух бордюрийг будах юм байна. Мөн Энэрэл нигүүсэл Ажиа Ринбүүчий Гэгээнтний санаачилгаар сайн санаат хүмүүсийн хандиваар боссон “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн бүтээн байгуулалтын ажилд нэгдэн, гадна талбайд нь сандал байрлуулах, гадна дотор цэвэрлэгээг хийх бөгөөд энэхүү цэвэрлэгээнд ашиглахугаалга цэвэрлэгээний зүйлсийг  “Нарантуул” захад үйлажиллагаа явуулдаг иргэд хандивласан байна.

Цус хандивлах аянд байгууллага хамт олноороо нэгдсээр байна

Манай улсад цусны донорын хэмжээх омс байгаатай холбогдуулан Монголын залуучуудын өдрөөр байгууллага хамт олон, оюутан залуус цусаа хандивлах бөгөөд энэхүү аянд “Сүү” ХК-ийн ажилчид мөн урлаг соёлын одууд, сошиал ертөнцөд идэвхтэй байдаг залуус нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Цус хандивлах үйл ажиллагаа 25-ны 9.00-13.00 цагт МЗХ-ны Залуусын нээлттэй танхимд болох гэнэ.

“Хариу нэхээгүй тус” аян үргэлжилнэ

Усанд урссан ээжээсээ өнчирч хоцорсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат У.Ууганбаатар /7 нас/, У.Батсүх /5нас/ нарын хичээлийн хэрэгслийг МЗХ 5 жилийн турш бэлдэж өгөхөөр батламж гардуулсаны дагуу энэ өдөр хүүхдүүддээ хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгөх бөгөөд “Төмөр трейд” ХХК нь 5 жилийн турш хичээлийн дүрэмт хувцас болон биеийн тамирын хувцасны хослолыг үнэ төлбөргүй хандивлахаар болсон сайхан мэдээ дуулгалаа.

Цагийн ажил-II хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдана

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор оюутан, залуусыг цагийн болон байнгын ажил хийх боломжийг олгох зорилгоор “Цагийнажил-II” хөдөлмөрийн яармагийг МЗХ-ны гадна талбайд зохион байгуулах гэж байна. Одоогоор 20 гаруй ажил олгогч байгууллагууд энэхүү яармагт оролцохоо мэдэгдээд байгаа.

Залуучуудын өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ

Энэ өдөр МЗХ-оос Улаанбаатар хотын Залуучуудын холбоод болон ажа хуйн нэгж байгууллагуудын Залуучуудын зөвлөлүүдэд тамга, тэмдэг гэрчилгээ гардуулах юм байна. МЗХ нь 21 аймаг, 330 сум, 9 дүүрэгт залуучуудын салбар холбоодтой залуучуудын төв байгууллага энэ ч үүднээсээ наймдугаар сарын 25-ныг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд аймгийн ЗХолбоод өөрсдийн онцлогт нийцсэн ажлуудыг зохион байгуулахаар болсон байна. Тухайлбал Дорноговь аймгийн ЗХолбоо залуучуудын хөгжлийн төвөө нээх, Төв аймгийн ЗХолбоо Дэлхийн зөн ОУБ-тай хамтран төв талбай дээрээ өдөрлөг зохион байгуулах, соёлын төвдөө 3D кино үнэгүй үзүүлэх, аймгийн спортын хороотой хамтран байгууллагуудын дунд волейболын тэмцээн зохион байгуулахаар болжээ. Бусад аймгууд цус хандивлах, залуучуудаа нэгтгэж чуулганз охион байгуулах, тэдний дуу хоолойг сонсох уулзалт ярилцлага зохион байгуулах зэргээр олон ажлуудыг төлөвлөөд ажиллаж байгаа юм байна.


“Монголын залуучуудын өдөр”-өөр залуус нэгдэж юу хийх вэ?  
Үзсэн: 2044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй