Шууд Chart

Улаанбаатар хотод олон улсын бүжигчдийн тэмцээн болж байна

2024-04-22 11:27:58

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia-2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 22-29-ний өдрүүдэд болж байна. 

Соёлын төв өргөөнд болох тус тэмцээнд Орос, Казакстан, Америк, Сингапур, Солонгос, Монгол, Япон, Эстони, Хятад, Филиппин Улсын зэрэг олон улсын шилдэг бүжигчид оролцож байгаа юм. 

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй энэхүү тэмцээнд Казакстан Улсын Астана операгийн тэргүүн гоцлооч, дэлхийн од Бахтияар Адамжан, ОХУ-ын Большой театрын тэргүүн гоцлооч, дэлхийн од Элизавета Кокорева, ОХУ-ын Красноярск хотын Годенкогийн нэрэмжит Бүжгийн Эрдмийн Чуулгын гоцлол, Филиппин Улсын шилдэг бүжигчин, “DPP Dance” театрын захирал Мариахао, Филиппин Улсын “DPP Dance” театрын бүжиг дэглээч, гоцлооч Акира Лидиа Абао зэрэг бүжгийн урлагийн одод оролцож байна. 


Улаанбаатар хотод олон улсын бүжигчдийн тэмцээн болж байна   
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй