Шууд Chart

CGTN телевизийн нэвтрүүлгээр онцлох сэдвийг хөндөв…

2024-04-29 11:12:29

Хятадын олон улсын CGTN телевизийн “Global South Voices” шоуны үеэр Пакистан улсын Сенатын Батлан хамгаалах хорооны дарга Мушахид Хуссейн Сайед "Зарим улс орнууд ялангуяа АНУ болон барууны зарим орнууд Хятад улсыг эрэлтээс хэт давуулан үйлдвэрлэж байна гэж үзэн ихээхэн шуугиан дэгдээж байна." гэжээ. Мөн нэвтрүүлгийн дөрөв дэх тус дугаарт Малайз, Пакистан, Хятад, Норвег зэрэг орны зочид төлөөлөгчид оролцож “Эрэлтээс давуулан үйлдвэрлэж буй Хятадын хэт их хүчин чадал" гэсэн сэдвийг үгүйсгэж, яагаад ийн үзэж байна вэ, үүний ард юу өрнөж байгаа, ямар зориого санаа байгаа талаар өөрсдийн байр сууриа илэрхийлжээ.

Сүүлийн үед АНУ-ын улс төрчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын “үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн" гэсэн ойлголтыг дэгдээж, ялангуяа цахилгаан машин (EV), лити-ион батерей, нарны хавтан зэрэг шинэ салбарууд дахь Хятадын үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж байна. Барууны орнууд эдгээр салбар дахь өрсөлдөх чадвартаа санаа зовж байгаа учраас Хятадын үйлдвэрүүдийг эрэлтээс давсан гэж үзэж, үүний хөгжил дэвшилд нь саад учруулж байна гэж харагдаж байгаа тухай онцлох хэлэлцэж, санал бодлуудаа хуваалцсан байна. Тэдгээрээс зарим онцлох хэсгүүдийг сийрүүлэн хүргэвэл…

Пакистан улсын хамгийн том хот Карачигийн Хабибын их сургуулийн эдийн засгийн ухааны дэд профессор Акдас Афзал тус нэвтрүүлгийн үеэр хэлэхдээ "Хятадын үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн" гэх шуугианыг дэгдээсэн шалтгаан нь АНУ-ын хувьд улс төрийн орчинд Хятад улсын өсөлт дэвшлээс үүдсэн айдас, сонгуулийн жилд өөрсдийн нэр хүнд, саналаа нэмэгдүүлэх гэсэн оролдлогуудын нэг гэж онцлон хэлжээ. Мөн “Барууны зарим улсад Хятадын эдийн засгийн хүчтэй өсөлт болон үүнийг хэрхэн ойлгож, хүлээн авах нь асуудал болж байгаа төдийгүй сонгуулийн жил учраас улс төртэй холбоотой асуудлууд хоёр дахь шалтгаан нь гэж хувьдаа бодож байна. Тиймээс АНУ болон тус улсын дотоод улс төрийн үйл ажиллагаанаас гарч ирж буй бодлогын чанартай үг хэллэг, үзэл санаа нь юу илэрхийлж, зорьж байгааг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.” гэжээ.

"Harbor Overseas"-ийг үүсгэн байгуулагч Чен Сигийн хувьд “Геополитикийн асуудлаас болж АНУ-ын зүгээс Хятадын тодорхой салбарууд дахь өсөлт хөгжлийг дарахын тулд олон арга хэрэглэж байгаа нь CHIPS болон шинжлэх ухааны салбарууд дээр ч харагдаж байна. АНУ Хятад дахь зах зээлийн өрсөлдөөнд нэгдэж, Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээг ашиглан ногоон эдийн засагт шилжих, дэлхийн нийтийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох илүү сайн сонголтуудаар хангах хэрэгтэй. АНУ Хятадын хөгжилд саад болох биш харин Хятадтай зөв зохистой хамтран ажиллах арга замыг олж чадвал зөвхөн тус хоёр улсын хувьд харилцан ашигтай байгаад зогсохгүй дэлхий дахинд ч үр ашиг ихтэй.” гэж үзэж байгаагаа хэллээ.

New inclusive Asia төвийн ерөнхийлөгч Ко Кинг Ки өөрийн зүгээс Хятад улс ногоон технологийг хөгжүүлж, дэлхийн буурай хөгжилтэй орнууд бүхий бүс нутгуудад бодит үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулахын тулд гаргаж буй хүчин чармайлтыг үнэлэн сайшаасан байна. Тэрбээр хэлэхдээ “Эдгээр салбаруудад Хятад улс дэлхий нийтэд маш хэрэгтэй байна. Хятад улс хөгжих нь дэлхийн хувьд боломж юм. Мөн Хятадыг илүү хямд үнээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг сайшааж байна." гэжээ. Тэрээр мөн дэлхий дээрх бодит эрэлтээс давсан хэт их хүчин чадал бүхий зүйл нь АНУ-ын өр төлбөр болон АНУ-ын цэрэг армийн салбар. АНУ хүйтэн дайн дууссанаас хойш дэлхийн цорын ганц супер гүрэн байсан учраас Хятадын өсөлт хөгжлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Гэвч Хятадын өсөлтийг зогсоох боломжгүй. Энэ бол АНУ-ын хүлээн зөвшөөрөх шаардлагатай бодит байдал гэдгийг анхааруулав.

Нэмж дурдахад Норвегийн дипломатч Эрик Солхайм “Европ тивийн орнууд алхам тутамдаа АНУ-ыг харанхуй дагах албагүй. Ялангуяа Хятад улстай холбоотой салбарын үйл ажиллагаа, шийдвэрүүд дээр. Европ болон Хятад сайн санаат олон үйл ажиллагаануудынхаа нөлөө, үр ашгаар хамтдаа илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээж, илүү хол замыг туулж чадна.” гэж хэлэв. Тэрээр мөн “Хятад улс хөгжиж дэвшиж буй орнуудад ногоон технологи үүний зардал хэрэглээний үнэ өртгийг бууруулж байгаа үйл явдлыг сайшаажээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

CGTN телевизийн нэвтрүүлгээр онцлох сэдвийг хөндөв…  
Үзсэн: 523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй