
Энэ өдрийг баяр цэнгүүн гэж хүлээж авахаас илүүтэй залуучууд зорилгоо тодорхойлдог, алдаа оноогоо дүгнэж, тодорхой асуудал хөнддөг, гарц шийдэл ярилцдаг, нэгдэж сайн санааны үйлс хийдэг, бүтээдэг тийм л өдөр болгохоор олон үйл ажиллагаануудыг МЗХ-ноос зохион байгуулж байна. Энэ жил тэд “Залуусаа Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд “Залуус бид нэгдэж хандиваар тусална”, Залуус бид нэгдэж сайн сайхан үйлсийг дэлгэрүүлнэ”, “Залуус бид нэгдэж хүний амийг аварна”, “Залуус нэгдэж оролцоно” гэсэн уриалгуудаар ажлуудаа зохион байгууллаа. Залуусын өдрийн хүрээнд 70 гаруй залуус нэгдэж “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн барилгын дараах их цэвэрлэгээг хийсэн юм.
Залуус хүний амь аврах сайн үйлсийн аянд нэгдлээ
Тэгвэл өнөөдөр “Залуус бид нэгдэж хандиваар тусална” аяныг зохион байгууллаа. Манай улсад цусны донорын хэмжээ хомс байгаатай холбогдуулан Монголын залуучуудын өдрөөр байгууллага хамт олон, оюутан залуус цусаа хандивласан юм. Тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувиас бага гэж шинжлэх ухаан нотолсон. Нэг удаа 350-400 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн төвшинд бүрэн төлждөг байна.
300 гаруй залуучууд шууд ажлын байранд зуучлагдлаа
Мөн Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн биржхичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор оюутан, залуусыг цагийн болон байнгын ажил хийх боломжийг олгох зорилгоор “Цагийн ажил-II” хөдөлмөрийн яармагийг МЗХ-ны гадна талбайд зохион байгуулсан юм. Хөдөлмөрийн яармагт 20 гаруй ажил олгогч байгууллага оролцож нээлттэй ажлын байранд оюутан залуучууд шууд зуучлагдсанаараа онцлог байлаа. Ажил хайгчаар бүртгүүлсэн залуучуудыг Нийслэлийн Хөдөлмөрийн Газрын цагийн ажлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдах ажлуудад хамруулах бөгөөд хичээлийн бус, чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрагдах аж. Хөдөлмөрийн яармагт оролцсноор ажил олгогчид хүний нөөц бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, лед дэлгэцээр компанийхаа сурталчилгааг гаргах, их дээд сургуулиудын оюутан залуучуудын төвлөрөлийг бий болгох, хэвлэл мэдээллийн байгууллагад үнэ төлбөргүй нээлттэй ажлын байраа сурталчилсан бол ажил хайгчид цагийн ажлын байранд шууд зуучлагдах, ажлын байрны талаарх бүх мэдээллийг авах, оюутанууд дадлага хийх байгууллага, аж ахуй нэгжийг сонгох, МУ-ын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх зэрэг олон боломжууд нээлттэй байлаа. Өнөөдөр зохион бйагуулагдсан “Цагийн ажил-II” хөдөлмөрийн яармагийн үеэр 950 гаруй ажил хайгч бүртгүүлснээс 300 гаруй нь шууд ажлын байранд зуучлагджээ. Ийнхүү шууд ажлын байранд зуучлагдсандаа оюутан залуус ч баяртай байлаа.
Монгол орон даяар Монголын Залуучуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
Энэ өдөр МЗХ-оос Улаанбаатар хотын Залуучуудын холбоод болон аж ахуйн нэгж байгууллагуудын Залуучуудын зөвлөлүүдэд тамга, тэмдэг гэрчилгээг гардуулан. Ийнхүү МЗХ нь 21 аймаг, 330 сум, 9 дүүрэгт залуучуудын салбар холбоодтой залуучуудын төв байгууллага гэдэг утгаараа наймдугаар сарын 25-ныг орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд аймгийн Залуучуудын Холбоод өөрсдийн онцлогт нийцсэн ажлуудыг зохион байгуулсан юм. Тухайлбал Дорноговь аймгийн ЗХолбоо залуучуудын хөгжлийн төвөө нээх, Төв аймгийн ЗХолбоо Дэлхийн зөн ОУБ-тай хамтран төв талбай дээрээ өдөрлөг зохион байгуулах, соёлын төвдөө 3D кино үнэгүй үзүүлэх, аймгийн спортын хороотой хамтран байгууллагуудын дунд волейболын тэмцээн зохион байгууллаа. Бусад аймгууд цус хандивлах, залуучуудаа нэгтгэж чуулган зохион байгуулах, тэдний дуу хоолойг сонсох уулзалт ярилцлага зохион байгуулах зэргээр олон ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Залуус нэгдэж “Монгол залуучуудын өдөр”-ийг тэмдэглэлээ | ||
Үзсэн: 1119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.