Шууд Chart

“Холокост”-ыг нэхэн санах жагсаалаар “Хамас” бүлгийн тарьсан хор уршгийг дурдав

2024-05-07 16:14:36

"Холокост" буюу дэлхийн 2-р дайны үед 6 сая еврей үндэстнийг хоморголон устгасан хэргийг нэхэн санах жагсаал жил бүрийн тавдугаар сард зохион байгуулагддаг.

Энэ жил хэдэн мянган еврей гаралтай иргэн хоморголон устгал хамгийн хүчтэй өрнөсөн Аушвицийн хорих лагерийн тууриар "зочилж", жагсаалаа үргэлжлүүлж байна.

Тэд мөн энэ удаагийн жагсаалаараа өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-ны өдөр Палестины зэвсэгт "Хамас" бүлгийн Израил руу явуулсан гэнэтийн довтолгоо, түүний хор уршгийн талаар хөнджээ.

Дэлхийн 2-р дайны үед хэдэн сая еврей хүн нацистуудын гарт амиа алдсан эмгэнэлт хэргийг нэхэн санаж, хохирогчдод хүндэтгэл үзүүлэх жагсаал, үйл ажиллагаа еврей үндэстний ард түмний дунд өргөн дэлгэр болдог.

Гэвч энэ жил Газын зурвасын дайны уршгаар еврейчүүдийн хүндэтгэл үзүүлэх ёслол үйл ажиллагаа дайны хөлд дарагдаж байна гэж оролцогчид нь шүүмжилжээ.

Одоогоос найман сарын өмнө "Хамас" бүлэг Израилын нутаг дэвсгэрт гэнэт халдан довтолж, хөгжмийн наадам дээр байсан 1200 хүний аминд хүрч, 253 хүнийг барьцаанд авснаар Газын зурвасын дайн эхэлсэн.

Үүний уршгаар гэм зэмгүй 34 мянган палестин иргэн амиа алдаж, нийт палестинчууд үр дагаврыг нь амсаж байна гэж мөн дурджээ.

"Холокост"-ын жагсаалд оролцогчид 10 дугаар сарын 7-ноос өмнө дэлхийн 2-р дайны үед тэдний ард түмнийг хоморголон устгасан нь еврей үндэстэнд тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал байсан. Харин 10 дугаар сарын 7-ны явдлыг нэхэн харвал еврейчүүдийн зовлон дуусаагүй үргэлжилсээр байгаа нь илэрхий байна гэж "Холокост"-оос амьд үлдсэн ахмадууд хэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Холокост”-ыг нэхэн санах жагсаалаар “Хамас” бүлгийн тарьсан хор уршгийг дурдав  
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй