Шууд Chart

Москвад цаг агаарын улмаас нислэгүүд цуцалжээ

2024-05-09 13:46:11

Орост ялалтын баярыг тэмдэглэж байгаа энэ өдөр Москвад сүүлийн нэг хоногт цаг агаар таагүй байгаагаас гол томоохон нисэх буудлуудын нислэгүүд хойшлох юм уу цуцлагдаж байгаа мэдээлэлтэй байна. Үүний зэрэгцээ өнөөдөр болох Ялалтын баярын цэргийн парадын нисэх хүчний хэсэгт гэхдээ, саад учруулахгүй гэдэг төлөвийг Оросын ус цаг уурын төвөөс танилцуулж байгаа юм байна.

Москвагийн Внуково, Домодедово, Жуковский, Шереметьево зэрэг нисэх буудлуудад 8 ч нислэг саатсан, өөр хэд хэдэн нислэгийг хойшлуулсан мэдээтэй байна. Өчигдөр буюу 8-ны үдээс хойшоос эхлэн Оросын нийслэлд 20 хүртэл м/с хурдтай салхилж, цас орсон юм байна. Оросын цаг уурын хүрээлэнгийн зүгээс цаг агаарын тавгүйтэл өнөөдөр Москвагийн цагаараа 10 цагт болох ялалтын парадын нисэх хүчний парадад онц нөлөө үзүүлэхгүй гэж мэдээлсэн байна. “Бага зэрэг салхитай байх боловч хур тунадасгүй байна. Үүлтэй ч бас боломжийн хэмжээнд буюу үзэгдэх орчин муугүй байна.. ер нь олон хүчин зүйл байгаа тул шийдвэрийг хэдэн цагийн өмнөөс гаргана” гэж оросын ус цаг уурын төвийн мэдээлэлд дурдсан байна. Өнөөдөр тэмдэглэж байгаа Ялалтын баярын 79 жилийн ойд зориулж уламжлалын дагуу Улаан талбайд цэргийн ёслолын парад болно. Хоёр цаг үргэлжлэх энэ парадыг Оросын гол томоохон телевизүүд шууд дамжуулах юм байна.

Энэ удаагийн цэргийн парадад 9000 хүн, 75 нэгж цэргийн зэвсэг техник, Оросын агаарын сансрын хүчнийхэн оролцохыг хэвлэлүүд уламжилж байна. Нийтдээ энэ ялалтын баярын өдрүүдэд Москва хотын хэмжээнд 300 гаруй арга хэмжээ төлөвлөгдсөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Москвад цаг агаарын улмаас нислэгүүд цуцалжээ  
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй