Шууд Chart

Nintendo-гийн “Switch2” тоглоомын консол 2025 оны гуравдугаар сард гарна

2024-05-09 14:50:31

Японы тоглоомын аварга “Нинтендо” компани тоглоомын алдарт Switch консолынхоо үргэлжлэлийг ирэх оны 3-р сарын сүүлчээр гаргахаа мэдэгджээ. Видео тоглоомын платформ үйлдвэрлэлдээ төхөөрөмжийн болоод программ хангамжийн аль алиныг зэрэг эрхлэн хөгжүүлэх нь хамгаас зохимжтой гэдэг байр суурийг мөн илэрхийлсэн байна. Тус компани 2017 онд Свитч тоглоомоо дэлхий даяар нээсэн цагаасаа 140 сая гаруйг худалдан борлуулжээ. Үүний зэрэгцээ тус компани 3-р сард дууссан өнгөрөгч санхүүгийн жилд 490 тэрбум иен буюу 3,1 тэрбум ам.доллар гарны түүхэн дээд ашиг орлоготой ажилласан дүнгээ зарласан байна. Эдний тоглоомууд хамгийн өндөр борлуулалтын дүн үзүүлсний зэрэгцээ алдарт Ах дүү Мариогоос сэдэвлэсэн уран сайхны кино мөн орлогоороо тэргүүлжээ. Үүнээс гадна Нинтендо ирэх намар Киото мужид шинэ музей нээх төлөвлөгөөгөө зарласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Nintendo-гийн “Switch2” тоглоомын консол 2025 оны гуравдугаар сард гарна  
Үзсэн: 389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй