Шууд Chart

Байгальд ээлтэй хулсаар хуванцрыг орлуулахыг зорьж байна

2024-05-09 15:12:52

Хятад улс хулсыг хуванцрын оронд байгальд ээлтэй орлуулагч болгож хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа юм байна. Өнгөрөгч 2023 онд энэ чиглэлд Хятадын засгийн газраас 7 том зорилго, 23 дэд зорилт бүхий албан төлөвлөгөө дэвшүүлжээ.

Тус улсад 837 төрлийн хулс ургадаг, асар их нөөцтэй тул хулс боловсруулах 10000 гаруй үйлдвэрт өдөр тутмын ахуйн хэрэглээний эд хэрэгслээс авхуулаад аж үйлдвэр, барилгын материал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хүртэл 10000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Хуванцраас хулсанд шилжих үйл явцыг түргэтгэх технологийн шинэчлэл ч бас эрчимжиж, хулсны галд тэсвэртэй байдлыг шатамхай D түвшнээс шатамхай бус B1 түвшин хүртэл сайжруулж олон улсын гэрчилгээ авснаар нисэх онгоцны буудлын тааз, хананы хавтан, тэр ч байтугай гарцны хонгил хүртэл хийхэд тохиромжтой болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Байгальд ээлтэй хулсаар хуванцрыг орлуулахыг зорьж байна  
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй