Шууд Chart

Монгол, Америкийн аврагчдын нисдэг тэрэгтэй аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

2024-05-10 12:26:12

"Говийн чоно-2024" олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд гал түймэр, нуранги, химийн хорт бодисын голомтоос эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага болоод хээрийн 50 ортой эмнэлэг дэлгэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалтуудыг зохион байгууллаа.

Дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт аврагч, алба хаагчид оролцож, Монголын аврагчдын мэргэжлийн ур чадварыг харуулсан юм.

Үзүүлэх дадлага сургуулийн үеэр ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулсан нь гадаад, дотоодын 400 орчим оролцогчдын анхаарлыг татаж, харилцан туршлага, мэдлэг солилцлоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Монгол, Америкийн аврагчдын нисдэг тэрэгтэй аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ   
Үзсэн: 943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй