Шууд Chart

Мотоцикл, моторт дугуйгаар зөвшөөрөлгүй зорчвол хариуцлага хүлээлгэнэ

2024-05-10 12:59:24

Богдхан уулын дархан цаазат газрын онгон зэрлэг болон хамгаалалтын бүсэд мотоцикл, моторт дугуйгаар батлагдсан аяллын маршрутаас бусад газраар зөвшөөрөлгүй зорчиж хөрс, ургамлыг сүйтгэх, зэрлэг амьтдын амьдрах таатай орчинд аюул дарамт үзүүлэх, байгаль орчныг бохирдуулах үйлдэл нэмэгдэх болсон.

Дээрх үйлдэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа бөгөөд уг зөрчлийг гаргаж буй иргэд тус үйлдлээ таслан зогсоохыг анхааруулж байна. 

Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэнийг 500 нэгжтэй, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхааруулж байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 


Мотоцикл, моторт дугуйгаар зөвшөөрөлгүй зорчвол хариуцлага хүлээлгэнэ  
Үзсэн: 4489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Chadhuu [127.0.0.xxx] 2024-05-12 13:08
Uhsen yag barij chadhuu hiih ymaa olj yadhiin
Hh [127.0.0.xxx] 2024-05-10 22:18
Ehleed ene zowshoorolgui hothonuudaa buulga
Бодгоо [127.0.0.xxx] 2024-05-10 21:44
Энэ баахан ам боогоод барисан хотхонууд одоо зөвшөөрлөө хаанаас авдийм болоо??? Уг нь энэ хууль адил журмаар үйлчилмээр бгамдоо?
Зочин [127.0.0.xxx] 2024-05-10 18:23
Зочин [127.0.0.xxx] 2024-05-10 14:51
энэ шийдвэр гаргаж буй хүн чи хүний эрх гээд л байсан хаана байнаа яадаг юм явж л байг

Бидэнтэй нэгдээрэй