
Улаангом сумын 8-р багийн 9 малчин 2024 оны 5-р сарын 1-нд хоршоогоо байгуулсан байна. Тэд хадлан бэлтгэж зах зээлд нийлүүлэхээр санал зорилго нэгдэж 15 га усалгаатай хадлангийн талбай, Хадлан бэлтгэх трактор, Дүүжин хадуур, Бонго портер, 5 га газар хаших хашааны материал худалдан авахад зарцуулна. Хоршооны гишүүдийн гаргасан төсөл нь нийт 150 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Тэд 100 сая төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаар батлан даалгаж, хөрөнгө оруулалтын зээлээр авч байгаа бол 50 сая төгрөгийг 3 гишүүн өөрсдийн хөрөнгө оруулалтаар шийджээ гэж Шинэ хоршоо хөдөлгөөнөөс мэдээллээ.
Увс аймгийн Улаангом сумын “Баян шатат” хоршоо 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авлаа | ||
Үзсэн: 2986 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.