БНХАУ сүүлийн жилүүдэд дэлгэцийн хэрэглээг хязгаарлах журам баталж, эрчимтэй хэрэгжүүлж байна. Хүүхэд бүр технологитой ойр өсөж байгаа энэ цаг үед дэлгэцийн хэрэглээг хязгаарлаж өгөх нь хүүхдийн зан төлөвшил, дадал хэвшил, сурлагын чанарт эерэг нөлөөтэй гэдэг үндэслэлээр ийм арга хэмжээ авч эхэлсэн. Тэгвэл Их Британи улсын явуулсан судалгаагаар Хятадын энэхүү дэлгэцийн хамаарлын бууруулах журам эерэг үр дүнгээ үзүүлж байна гэсэн хариу гарчээ.
Дэлгэцийн хэрэглээг хязгаарлах журамд хэд хэдэн арга хэмжээ, хязгаарлалт багтаж байгаа. Үүнд бага насны хүүхдүүдэд чиглэн видео тоглоом бүтээдэг онлайн тоглоомын компаниудад хязгаарлалт тавих, сургуулийн орчинд багш сургагч нар онлайнаар хийх гэрийн даалгаврын хэмжээг багасгах, хувийн онлайн сургалтын төвүүдийн хичээлийн хуваарийг багасгах зэрэг арга хэмжээ багтжээ. Өөрөөр хэлбэл Хятад улсын авч хэрэгжүүлж байгаа дэлгэцийн хамаарлыг багасгах арга хэмжээ нь хүүхдийг дэлгэцээс хүчээр холдуулах биш, харин дэлгэцээс хамааралтай байхаас аргагүй хүчин зүйлүүдийг багасгахад анхаарч байгаа юм. Энэ арга хэмжээний үр дүнд хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ мэдэгдэхүйц буурсан гэдгийг Их Британийн судалгааны байгууллага гаргасан байна. Тодруулбал, дэлгэцийн хэрэглээ, дэлгэцэд хэт донтох байдал 13,8 хувиар буурсан байна. Судалгааг голчилж хот суурин газрын хүүхдүүд биеийн идэвхтэй хөдөлгөөн хийхгүй байгаа үеийг сонгож, өдөрт 45 минутын судалгаа ажиглалт явуулж гаргасан байна.
Судалгаанд Хятадын Гуанши мужийн 14 хотын 9-18 насны 7000 гаруй сурагчийн хамруулжээ. Урьд нь огт хэрэгжүүлж байгаагүй арга хэмжээ, хязгаарлалтын төрлүүдийг ашиглаж дэлгэцийн хэрэглээг бууруулах оролдлого хийсний үр дүн маш гайхалтай байна гэж судалгааг явуулсан Их Британийн Бристолын их сургуулийн эрдэмтдийн баг Зан төлөвийн амин дэм, биеийн идэвхтэй хөдөлгөөн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Урьд нь хүүхдийн зан төлөвийг сайжруулж, дэлгэцийн хамаарлыг бууруулахын тулд хүүхдүүд болон эцэг эх асран хамгаалагчдад нь сургалт орох, үүрэг даалгавар өгөх зэрэг улиг болсон аргыг ашигладаг байсан. Иймэрхүү арга төдийлөн үр дүн үзүүлдэггүй байсан талаар мөн судлаачид дурджээ. Харин Хятадын хэрэгжүүлж байгаа аргын үр дүнд хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ өдөрт 10 хувиар буюу 10 минутаар багассан гэсэн дүн гарчээ. Дээрээс нь Хятадын эрх баригчид дэлгэцэд хамааралтай болгох хүчин зүйлүүд болох онлайн тоглоом, онлайн хичээл, даалгаварт хязгаарлалт тавьснаар хүүхэд төдийгүй эцэг эх асран хамгаалагчид ч илүү эрүүл амьдралын хэв маягтай болж байгааг судалгаанд дурджээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 5-17 насны хүүхдэд биеийн идэвхтэй хөдөлгөөн маш чухал, өдөрт ядаж 60 минутын хөнгөнөөс нэн идэвхтэй хөдөлгөөн шаардлагатай гэдэг тоон судалгааг гаргаж өгсөн байдаг юм байна.
Дэлгэцийн хэрэглээг хязгаарлах БНХАУ-ын арга хэмжээ үр дүнтэй байна | ||
Үзсэн: 343 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.