
Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан МЗХ-оос олон сайн үйлсийг аяныг зохион байгуулсан билээ. Үүний нэг нь ”Залуус бид нэгдэж хог тарихгүй” уриалгатайгаар Залуус нэгдэн Нийтийн Үйчилгээний Улаанбаатар Нэгтгэлийн Зүүн салбарын ажилчдад туслах, хог цэвэрлэх, бусад залуусдаа хогоо хогийн саванд хийхийг уриалах, сануулах зорилгоор 1 өдрийн сайн дурын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Энэхүү аяны ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбооны гүйцэтгэх хороо, МЗХ – ны дэргэдэх Авто замчин залуучуудын холбоо, МЗХ – ны дэргэдэх Залуу дугуйчин клуб ажиллажээ. Сайн дурын ажилд Залуу дугуйчин клубийн гишүүд, сайн дурынхан нийлсэн 30 гаруй залуус оролцож ЧД-ийн Энхтайвны өргөн чөлөө, СБД-ийн Чингисийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Үндсэн хуулийн гудамж гээд нийт 99720 мкв талбайн түүвэр хогийг цэвэрлэсэн аж. Мөн энэ өдөр ажлаа хийж яваа Нийтийн Үйчилгээний Улаанбаатар Нэгтгэлийн Зүүн салбарын ажилчдыг өөрсдийн бэлдэж хийсэн үдийн цайгаар дайлсан юм. Ийнхүү сайн үйлсийн аянд залуус нэгдсэнээрээ Монголын өнгө төрх гэж тодорхойлдог нийслэл Улаанбаатар хотдоо хог тарихгүй, залуусын нийгмийн ухамсрыг ахисан түвшинд гаргахад түлхэц өгч чадсан юм.
Дугуйтай залуус нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахыг уриалав | ||
Үзсэн: 1982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.